[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Манай анги » хичээл » Физик
Физик
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:53 PM | Message # 1
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Механик хөдөлгөөн
Аливаа биеийн хөдөлгөөнийг үл хөдлөх биетэй харьцуулж судална. Хөдөлгөөний эхлэл төгсгөлийг илэрхийлэх физик хэмжигдхүүнийг хугацаа /t/ гэнэ. Хугацаа өнгөрөхөд хоёр биеийн хоорондох зай /x-кординат/ өөрчлөгдөж байвал тухайн биеийг хөдөлж байна гэж ойлгоно. Хөдөлгөөнгүй гэж авч үзсэн бие дээрээ тодорхой бусдаас ялгагдах цэгийг сонгон авна. Уг биеийг тооллын бие, сонгосон цэгийг тооллын эхлэл гэнэ. Тооллын эхлэл дээр харилцан перпиндукляр 3 шулуун татсаныг Кординатын систем гэнэ. Хугацаа, Тооллын бие, Кординатын системийг Тооллын систем гэнэ. Хугацаа өнгөрөхөд хоёр биеийн байрлал өөрчлөгдөхийг, мөн биеийн нэг хэсэг нөгөө хэсэгтэй харьцангуй өөрчлөгдөхийг механик хөдөлгөөн гэнэ.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:54 PM | Message # 2
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Цахилгаан соронзон

Цахилгаан соронзон нь байгалийн дөрвөн үндсэн харилцан үйлчлэлийн нэг. Цахилгаан цэнэгтэй бөөмсийн хоорондын харилцан үйлчлэлийг бий болгодог хүч бөгөөд үүний явагдах огторгуйн хэсгийг цахилгаан соронзон орон гэнэ.

Татах хүчийг эс тооцвол цахилгаан соронзон үйлчлэл нь өдөр тутмын амьдралд тохиолдох бараг бүх үзэгдлийн шалтгаан болно. Жишээлбэл материаллаг зүйлсийг түлхэх/татах нь бидний болон материаллаг зүйлсийн молекулууд хоорондын хүчнээс үүднэ. Эдгээр нь цаашлаад атом хоорондын үйлчлэлээр бий болдог.

Атом дахь электрон, протонуудыг барьцалдуулдаг, молекул дахь атомуудыг барьцалдуулдаг хүч нь мөн цахилгаан соронзон хүч юм. Ийнхүү тус хүч атомуудыг тойрон эргэх электронуудын харилцан үйлчлэлийн дүнд үүсэх химийн процессүүдийг мөн захирдаг болно.

Цахилгаан соронзон хүч нь цахилгаан орон, соронзон орны аль алинд илэрхийгээр үзэгдэнэ. Энэ хоёр нь ердөө л цахилгаан соронзонгийн хоёр төрх, иймд хоорондоо нарийн уялдаатай. Цахилгаан орон өөрчлөгдөхөд соронзон орон үүсч, урвуугаараа мөн адилаар соронзон орны өөрчлөлтөөр цахилгаан орон үүснэ. Энэ үзэгдлийг цахилгаан соронзон индукцлэл гэх бөгөөд цахилгаан генератор, индукцийн мотор, трансформатор ажиллах үндэс суурь болно. Математикийн хувьд соронзон ба цахилгаан орнууд нь 4-векторын байдлаар харьцангуй хөдөлгөөнөөр солигддог.

Цахилгаан орон нь цахилгаан потенциал (батарэйн хүчдэл гэх мэт), цахилгаан гүйдэл (гар чийдэнгээр урсах цахилгаан гэх мэт) зэрэг түгээмэл үзэгдлүүдийн үр дүнд бий болдог. Соронзон орон нь соронзонтой холбогддог хүчний эх үүсвэр болно.

Цахилгаан соронзон хүч нь фотон, виртуал фотон гэсэн мэдээлэл дамжуулах бөөмсийн дамжуулалтаар ажиллана. Биетүүд нь өөр өөр хоорондоо мэдээлэл дамжуулах бөөм солилцсоноор ойлголцох хүч үүсч, солилцоо нь бөөмсүүдийг хооронд нь түлхэх буюу татахын оронд эдгээрийг солилцуулах бөөмсүүдийн шинж чанарыг өөрчилнө.

Цахилгаан соронзонгийн онолын хувьдах судалгааны үр дүнд 1905 онд Алберт Эйнштейн харьцангуйн тусгай онолыг хөгжүүлж бий болгожээ.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:55 PM | Message # 3
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Чөлөөт уналт
Зөвхөн хүндийн хүчний үйлчлэлээр явагдаж буй биеийн хөдөлгөөнийг ЧӨЛӨӨТ УНАЛТ гэнэ.Чөлөөт уналтын ерөнхий тохиолдолд нь хэвтээ чиглэлд өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн юм. Чөлөөт уналтын хурдатгал нь дэлхийн хувьд дунджаар g=9.8м/c2 хэмжээтэй эгц доош чиглэсэн байна.V=gt мөн, h=gt2/2 байна. Эндээс H өндрөөс унасан биеийн эцсийн хурдыг олбол V=язгуур доор 2gh гарна. Эгц дээш шидсэн биеийн хөдөлгөөний хувьд g-г (хасах) тэмдэгтэй авна.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:55 PM | Message # 4
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Энштейний харьцангуй онол

Энштейн дараах 2 постулатыг дэвшүүлсэн.
1.Механик оптик болон цахилгаан соронзны өөрөөр хэлбэл байгалийн аливаа бүхий л үзэгдэл нь инерциал системд явагддаг.
2.Гэрлийн хурд үүсгэгчийн болон ажиглагчийн хөдөлгөөнөөс үл хамаарна.Үүнийг гэрлийн хурд тогтмол байх зарчим гэнэ. Энштейний харьцангуй онол хөдөлж буй биеийн бүтэн энерги нь массаасаа Е=М үржих нь С квадрат гэж тогтоосон. Хөдөлж буй биеийн бүтэн энерги нь тайвны энерги болон кинетик энергийн нийлбэртэй тэнцүү байна.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:56 PM | Message # 5
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Нэгдүгээр хууль

Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ.



Хоёрдугаар хууль



m масстай биед F хүчээр үйлчлэхэд a хурдатгалыг олж авдаг.
Гуравдугаар хууль

Аливаа бие хоёр дахь биед F хүчээр үйлчлэхэд хоёр дахь бие нь эхний биед -F хүчээр үйлчилнэ. F ба -F нь ижил хэмжээтэй бөгөөд эсрэг чиглэлтэй.

Attachments: 8671766.png (1.4 Kb) · 1682697.png (0.5 Kb) · 1648103.png (0.4 Kb)


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:59 PM | Message # 6
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Метафизикийн талаар

Бүх металл (мөнгөн уснаас бусад) хатуу, олонх нь хар саарал, мөнгөлөг цагаан өнгөтэй бөгөөд нягтаараа 5000кг/м3-ээс бага бол хөнгөн, их бол хүнд металл гэж 2 ангилагддаг. Жишээ нь: Хамгийн хөнгөн нь лити (530кг/м3), хүнд нь осми (22480кг/м3) болно. Мөн хайлах температурын хувьд 10060С-ээс дээш бол муу хайлдаг гэнэ. Жишээ нь: мөнгөн ус -380С-д шингэнд шилждэг, галли 300С-д, вольфрам 33900С-д хайлах жишээтэй. Түүнчлэн бүх металлыг хар металл, өнгөт металл гэж ангилдаг. Бүх металл химийн нэгдэлд валентийн электроноо амархан алдаж ангижруулагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ванади, хром, манган зэрэг элементүүд олон төрлийн нэгдэлд харилцан адилгүй исэлдэхүйн хэмтэй байх боловч тэдгээр нь эерэг цэнэгтэй ион үүсгэдэг. Металлын физик, химийн шинж чанар тэдгээрийн атомын электронт бүтэц, талст оронт торын байгуулалттай нягт холбоотой. Металлын атомын радиус металл бишийн атомын радиусаас их байдаг тулд валентийн электроноо хялбархан алдаж ямагт эерэг ионд шилждэг. Иймээс ч металлын атомын иончлолын потенциал бага байдаг. Металл цахилгаан, дулааныг сайн дамжуулдагийн үндэс бол тэдний талст торын доторх чөлөөт электронтой холбоотой юм.

Металлууд хатуу, шингэн ямар ч төлөв байдалд байсан тэдний электроны хөдөлгөөн электролит бодисын усан уусмал дахь ионы хөдөлгөөнөөс хэдэн 10 зуу дахин хурдан байдаг учир ийнхүү цахилгаан дулааныг сайн дамжуулдаг. Гэхдээ металлыг халаахад түүний ионы хэлбэлзэл электроны хөдөлгөөнд саад болдог учир цахилгаан дамжуулах чанар нь буурдаг. Хэрэв ямар нэг металлыг түүний хайлах температураас дээш температурт халаавал цахилгаан дамжуулах чанар нь бараг үгүй болж, харин температурыг нь бууруулахад дахин өсдөг. Зарим металл (Ga, In, Te, Ti, Sn,Nb, Ta) үнэмлэхүй тэг градуст дээд зэргийн цахилгаан дамжуулах чанартай байна. Учир нь энэ температурт металлын ионы дулааны хэлбэлзэл бараг байхгүй болж электроны хөдөлгөөн чөлөөтэй болдог учир цахилгаан дамжуулалт нь өсөж ирдэг. Одоогоор 20 гаруй металл 0.3-9.220С-д хэт дамжуулах чанартай болдог нь мэдэгдээд байна. Металлын атомын хэт дамжуулах чанар үеийн дэс дугаар буюу орбиталийн тоо ихсэх тутам өсдөг байна. Үелэх системийн I, II үеийн элементүүдэд хэт дамжуулах чанар бараг байдаггүй. Цахилгаан гүйдэл хамгийн сайн гүйдэг металл бол мөнгө юм. Цахилгаан дамжуулах чанараар нь металлуудыг доорх эгнээ болгодог.
Ag, Ca, Cu, Cr, Al, Mg, Na, Ir, W, Be, Rn, Zn


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 1:00 PM | Message # 7
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Соронзон

Эгэл соронзонд 2 туйл байна. Хойд туйл(N), Өмнөд туйл(S) гэж байна. Соронзонгийн 2 туйл салдаггүй. Ижил туйлууд түлхэлцэнэ. Эсрэг туйлууд таталцана. Соронзлогдсон бие төмөр, никель биеийг татаж чадна. Ган ялтсыг соронзонгоор илж соронзжуулна.


 
Forum » Манай анги » хичээл » Физик
  • Page 1 of 1
  • 1
Search: