Хэрвээ хүн хоёр дахин ухаантай болбол дэлхий яаж өөрчлөгдөх - Forum

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum » Бусад » Бусад » Хэрвээ хүн хоёр дахин ухаантай болбол дэлхий яаж өөрчлөгдөх
Хэрвээ хүн хоёр дахин ухаантай болбол дэлхий яаж өөрчлөгдөх
davaaDate: Ням, 2012-02-05, 8:18 AM | Message # 1
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Хүний оюун ухааны чадавхийг дээшлүүлдэг арга удахгүй бий болно. Харин суут ухаантнууд дэлхий ертөнцийг өөрчилж чадах болов уу?

Эрдэмтэд юуны түрүүнд хүнийхтэй хослон ажилладаг хиймэл тархи бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь бас бидний оюун ухааны боломжийг нэмэгдүүлдэг байх ажээ. Одоогоор энэ салбарт Америкийн “IBM” компани болон “Blue Brain” төслийг боловсруулж байгаа Швейцарийн холбооны техникийн хүрээлэн тэргүүлж байна.

Тус хүрээлэнгийн дарга бөгөөд Нейро шинжлэх ухаан болон технологийн төвийн захирал профессор Хенри Маркрам саяхан Их Британийн Оксфорд хотод болсон эрдэм шинжилгээний бага хуралд дээр хархны тархины үйл ажиллагааг хуулбарлан буулгаж чадсан тухайгаа мэдэгджээ. Тэрбээр 10 жилийн дараа гэхэд хүний хиймэл тархи бүтээхээ амласан байна.

Харин Оросын эрдэмтэд “Үхэшгүй мөнх” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Тархины загварыг угсрах анхны дэлгэрэнгүй бүдүүвч зургийг 5 жилийн дараа бэлэн болно гэж Оросын эрдэмтэн Виталий Дунин-Барковский ярьжээ.

Хэрвээ хүн төрөлхтөн хоёр дахин ухаантай болж, IQ-гийн 100 оноо авахаас 200 оноо авдаг болбол дэлхий яаж өөрчлөгдөх бол?

Оюун ухааны түвшнийг судалдаг олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ирла Хантын тооцоолсноор манай гарагийн 7 тэрбум хүнээс зөвхөн нэг нь л 200 оноо авахуйц IQ-тай байдаг ажээ. Ийм өндөр IQ-тай хүн ч байдаг байна. Солонгосын иргэн Ким Унг-Йонг /1963 онд төрсөн/ гэгчийн IQ нь 210 оноогоор үнэлэгддэг байна. Тэрбээр 4 настайдаа дөрвөн хэл мэддэг байснаас гадна математикийн бодлогын хариуд дүн шинжилгээ хийдэг байсан гэнэ.

Оюун ухааны харьцангуй өндөр чадавхийг сурах арга барил, дээр нь илүү их зүйлийг тогтоох гэж тодорхойлно гэж Калифорнийн Их сургуулийн профессор, мэдрэл судлаач Ричард Хэйер шинжлэх ухааны “New Scientist” сэтгүүлд тайлбарлажээ. Хэрвээ хүний оюун ухааны чадавхи нэмэгдвэл хүмүүс бүх номыг уншиж, бүх хэлийг сурахаас гадна бас хэд хэдэн мэргэжлийг эзэмшдэг болж магадгүй юм.

Гэхдээ хүмүүс бид бүгдээрээ оюуны өндөр чадавхитай болбол бүх зүйл сайн сайхан болчихгүй л болов уу. Учир нь суут ухаантнуудын дунд хорон муу санаатнууд болон солиотнууд олон байдаг ажээ. Тиймээс ухаантай хүмүүс байснаар дэлхий ертөнц өөрчлөгдөх нь юу л бол.

Түүнээс гадна хэдийгээр гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа харьцангуй нарийн болох боловч банкны луйвар, эмзүйн компанитай холбоотой “цагаан захтнуудын” гэмт хэрэг улам бүр нарийсах гэнэ.

Хэдийгээр ийм асуудлууд үүсэх боловч орчин цагийн да Винчи болон Ньютонууд хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн чухал асуудлуудыг шийдэж чадахуйц технологийг бүтээхэд бидэнд тусална.

Гэхдээ ухаан суусан хүмүүс Бурханыг шүтэхээ болих ажээ. Тэд дэлхий ертөнцийн үүслийг оновчтой зөв тайлбарлахыг эрхэмлэх болно.


 
Forum » Бусад » Бусад » Хэрвээ хүн хоёр дахин ухаантай болбол дэлхий яаж өөрчлөгдөх
Page 1 of 11
Search: