[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Бусад » Компьютер » HTML (HTML хэлний тухай)
HTML
davaaDate: Бямба, 2012-01-21, 10:42 AM | Message # 1
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
HTML гэдэг нь Hyper Text Mark up Language гэсэн үг юм. Web хуудсыг HTML хэлний тусламжтай хийдэг. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах программ дээр бичиж болдог. Харин тухайн файлаа *.html, *.htm форматтай хадгалах хэрэгтэй.

Дараа нь уг файлаа Вэб браузер программ дээр нээж ажиллуулах хэрэгтэй. HTML хэлний командуудыг TAG гэж нэрлэх ба энэ нь эхлэл төгсгөлөөс тогтоно. Tag нь < > дотор бичигдэж хаагдана. HTML-н tag-уудыг хэд хэдэн ангилалд оруулан авч үзэж болно.
1.HTML Basics – Веб хуудасны үндсэн тагууд
2.HMTL Text – текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд
3.HTML Lists – жагсаалт үүсгэх тагууд
4.HTML Images – зурагтай ажиллах тагууд
5.HTML Links – холбоос тагууд
6.HTML Backgrounds – веб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд
7.HTML Tables – хүснэгттэй ажиллах тагууд
8.HTML Frames – frame-тэй ажиллах тагууд
9.HTML Forms – form, анкеттай ажиллах тагууд
10. HTML Metatagas – хайлтын систем болон браузертэй ажиллах тагууд
11. HTML Hexcolors - өнгөтэй холбоотой тагууд


 
[Mn]roomDate: Мягмар, 2012-10-16, 6:56 AM | Message # 2
Private
Ангилал: гишүүн
Пост: 8
Awards: 0
Нэр хүнд:0
одоо: сүлжээнд байхгүй
Үндсэн HTML хэлний бүтэц нь толгойн хэсэг ба их биеийн хэсгээс тогтох ба HTML, HEAD, BODY гэсэн үндсэн 3 тагийг агуулах бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

<HTML>

<HEAD>
. . .
. . . Толгойн хэсэг
. . .
</HEAD>

<BODY>
. . .
. . . Их биеийн хэсэг
. . .
</BODY>

</HTML>

Энд:
- <HTML> … </HTML> таг нь Вэб хуудасны эхлэл, төгсгөлийг,
- <HEAD> … </HEAD> таг нь толгойн хэсэг буюу Вэб хуудасны гарчиг гэх мэт элементүүдийг,
- <BODY> … </BODY> таг нь их биеийн хэсэг буюу HTML хэл дээр бичигдэж байгаа ихэнх эх кодыг агуулна.
 
Forum » Бусад » Компьютер » HTML (HTML хэлний тухай)
  • Page 1 of 1
  • 1
Search: