[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum » Бусад » Компьютер » RAM гэж юу вэ?
RAM гэж юу вэ?
davaaDate: Бямба, 2012-01-21, 10:39 AM | Message # 1
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Компъютерын санах ой гэхээсээ илүү RAM гэдэг нэрээрээ хүмүүст танил болсон энэхүү компъютерын амин сүнсний талаар бид бүхэн юу мэдэх билээ? DIMM, SIMM гэх мэтийн эдгээр нэрс ямар учиртай вэ? Энэ удаагийнхаа өгүүллэгээрээ бүгдээрээ энэ бүхний учрыг олохыг хичээцгээе.

Ямар ч гэсэн энэ бол компъютерын санах ой гэдэгийг хүн бүхэн эрх биш мэдэх бизээ. Компъютерыг асаалттай байх үед хэрэглэгдэж байгаа бүхий л мэдээлэл өгөгдөл нь энд түр хадгалагдна. Уул нь мэдээлэлийг хадгалах үүргийг төрөл бүрийн дискнүүд л гүйцэтгэдэг гэж та гайхаж болох юм. Тэгвэл энэ удаад мэдээлэлийг хадгалах гэж хадгалж байгаа биш, боловсруулалт (өгөгдлийг нэмэж хасаж, хувиргаж гм) хийх зорилгоор түр хадгалж байгаа нь энэ бөгөөд, үүний тулд өндөр хурдтай, CPU-нд ойрхон (учир нь CPU ихэнх цагаа RAM-д байгаа мэдээлэлд боловсруулалт хийхэд зарцуулна) хадгалах байгууламж шаардлагатай бөгөөд RAM нь энэ зорилгоор ашиглагдна. (Жич: CPU гэдэг нь Central processor unit гэсэн үг бөгөөд компъютерын "Төв мэдрэлийн систем"-н үүргийг гүйцэтгэнэ)

RAM гэдэг нь Random Access Memory гэсэн үгийн товчлол бөгөөд, монголчилсон утга нь гэвэл, санамсаргүй (замбараагүй) хандалттай санах ой. Яагаад "санамсаргүй" (random) гэж байгаагийн учир нь гэвэл, ийм төрлийн санах ойн аль ч үүрэнд нь мөр ба баганых нь дугаарыг ашиглан шууд хандаж болдогт оршино. Yүний эсрэг нь гэвэл SAM буюу Serial Access Memory - дараалсан хандалттай санах ой. SAM төрлийн санах ойд хадгалагдаж буй мэдээлэлд хүрэхийн тулд санах ойн мэдээлэл хадгалах үүрнүүдийг эхнээс нь дэс дараалуулан шалгаж хайж олно. Ихэвчлэн төрөл бүрийн buffer-ууд SAM-н тоонд орно.


 
Forum » Бусад » Компьютер » RAM гэж юу вэ?
Page 1 of 11
Search: