[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum » Манай анги » хичээл » Хими (Хими)
Хими
davaaDate: Ням, 2012-01-08, 12:46 PM | Message # 1
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Хими ийн талаар

 
bayaraaDate: Лхагва, 2012-01-11, 3:21 PM | Message # 2
Sergeant
Ангилал: Шилдэг гишүүн
Пост: 22
Awards: 0
Нэр хүнд:1
одоо: сүлжээнд байхгүй
yaad matiin talaar bj boldguin :P heheh
 
davaaDate: Пүрэв, 2012-01-12, 10:05 AM | Message # 3
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
CHI OOROOO MATIIN THREANT NEEHGUI YU DA CHI NEEEE biggrin

 
AnhiluunDate: Пүрэв, 2012-01-19, 6:15 PM | Message # 4
Sergeant
Ангилал: Шилдэг гишүүн
Пост: 28
Awards: 2
Нэр хүнд:4
одоо: сүлжээнд байхгүй
Himiiin tuh medeell oruuluul zgr bgui yu hehe
 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:46 PM | Message # 5
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Сэдэв : Металлын хими шинж
Металлууд нь электроноо алдаж нэмэх цэнэгтэй ион болох онцлог шинжтэй учир дан металлууд химийн процесст анижруулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Металлуудын ангижруулагч чадлыг тэдгээрийн иончлох потенциалын хэмжигдэхүүнээр нь тодорхойлно. Иончлох потенциал багатай металлууд идэвхтэй ангижруулагч байдаг. Үелэх системийн үндсэн бүлгийн элементүүдийн дээрээсээ доошлоход тэдгээрийн атомуудын радиус нь ихэсдэг учир, иончлох потенциал нь буурах ба металлуудын ангижрагч чадал нь ихэснэ. Жишээ нь: II бүлгийн үндсэн бүлэгт металлуудын ангижруулагч шинж Be-Ba руу ихэснэ. Үелэх системийн нэг үе дэх элементүүд адил тооны электроны давхраатай байдаг. Гэвч зүүнээс баруун тийш болох тусам нэг элементээс нөгөө элементэд шилжихэд цөмийн цэнэгийн тоо ихсэж элетроны давхраануудын цөмд татагдах ньулам бүр хүчтэй болж атомуудын радиус нь багасна.
Үүнээс шалтгаалж элементүүдийн иончлох потенциал нь ихсэж металлуудын ангижруулагч чадал буурна. Жишээ нь: III үед оршиж байгаа зэрэглээ 2 элемент натри ба магнийн электроны давхраануудын тоо адил (3 давхраа) байх боловч магнийн атомын цөмийн цэнэг ихэссэн, атомынх нь радиус (1.60А0) натрийн атомын радиусаас бага болсон зэргээс, магнийн электрон нь цөмдөө хүчтэй татагддаг. Үүнээс болж магнийн иончлох потенциал (7.76Эв) нь натрийн иончлох потенциалаас (5.1Эв) их байх тул магнийн ангижруулах идэвх нь натрийнхаас бага байна. Их үеүдийн тэгш дугаарт эгнээ дэх хажуугийн бүлгийн металлуудын ангижруулагч шинж аажмаар (эрс биш) буурдаг байна. Бараг бүх металлууд хүчилд исэлддэг байна. Металлуудын хүчлүүдтэй харилцан үйлчлэлцэх нь металлын идэвх хүчлийн шинж чанар концентрациас хамаарна.
Металлыг хүчилтөрөгчгүй хүчлээр үйлчилэхэд исэлдүүлэгчийн үүргийг устөрөгчийн ион гүйцэтгэх бөгөөд гэхдээ зөвхөн потенциал нь хасах тэмдэгтэй металлуудыг исэлдүүлж чадна. Хэрэв металл хүчилтөрөгчит хүчилтэй харилцан үйлчлэлцвэл исэлдүүлэгчийн үүргийг устөрөгчийн ион буюу эсвэл хүчлийн үлдэгдлийн анион, устөрөгчийн ионы хамт гүйцэтгэнэ.
Жишээ нь: металлыг азотын хүчлээр үйлчилэхэд анион-нитрат устөрөгчийн ионы хамт (NO3-+H+)исэлдүүлэгч болно. Цайр, хөнгөнцагаан гэх мэт зарим металлууд шүлтүүдтэй харилцан үйлчлэлцдэг бөгөөд урвалын дүнд маш сул хүчлийн давс үүсэж, устөрөгч ялгардаг.
Жишээ нь: Цайрыг шүлтээр үйлчилэхэд цинкат гэж нэрлэгддэг цайрын хүчлийн давс үүсэж, устөрөгч ялгардаг. Zn+2NaOH=Na2ZnO2+H2 (натрийн цинкат)

Ихэнх металлууд хүчилтөрөгчтэй нэгдэж исмэгүүдийг үүсгэдэг. Кали, кальци, магни гэх мэт тогтмол валенттай металлууд суурийн исмэг үүсгэдэг. Зөвхөн брилли, цайр ба хөнгөнцагаан нь суурийн ба хүчлийн исмэгүүдийн аль алины шинжийг хадгалсан амфотер исмэгүүд үүсгэдэг. Ийм исмэгүүд нь хүчил ба шүлттэй алинтай нь ч харилцан үйлчилж давс үүсгэдэг.
Жишээ нь:
Zn+2HCl=ZnCl2+H2O ZnO+2NaOH=Na2ZnO2+H2O
Хувирах валенттай зарим металлууд янз бүрийн шинжтэй исмэгүүд үүсгэдэг, гэхдээ исмэгийн шинж нь металлын исэлдэлтийн байдлаас хамаарна. Доод исмэгүүд нь суурийн, дунд исмэгүүд нь амфотер ба дээд исмэгүүд нь хүчлийн исмэгийн шинжүүдтэй байна. Жишээ нь: хромын дутуу исэл CrO- суурийн исмэг, хромын исэл Cr2O3 амфотер исмэг, хромын ангидрид O2-O3-хүчлийн исмэг. Шүлтийн ба газрын шүлтийн металлуудын исмэгүүд устай шууд нэгдэж сууриудыг үүсгэдэг. Бусад металлын, суурийн ба амфотер шинжтэй, исмэгүүд устай шууд нэгддэггүй. Тэдгээрийн гидратуудыг дам аргаар гаргаж авдаг ба тэдгээр нь бараг усанд уусдаггүй болно. Зөвхөн суурийн шинжийг илэрхийлсэн металлын ислийн гидратуудаас гадна, бас суурь ба хүчлийн аль алины нь шинжийг үзүүлдэг. Ислийн гидратууд буюу амфолитууд гэнэ. Бүх алфолитүүд усанд муу уусдаг. Уусмал байдалтай амфолитүүд нь нэг зэрэг суурь ба хүчлийн маягаар диссоциацлагдана.
nH++ROn-n\ (ROH)n R+n+nOH-
Иймээс амфолитүүд нь хүчил ба шүлтийн алинд ч уусаж давс үүсгэдэг. Жишээ нь: цайрын ислийн гидратыг давсны хүчилд уусгахад хлорт цайр үүснэ.
Zn(OH)2+2HCl=ZnCl2+2H2O буюу ионы хэлбэрээр
Zn(OH)2+2H+ =Zn+2 +2H2O
Хэрэв цайрын ислийн гидратыг шүлтэнд уусгавал цинкат үүснэ.
Zn(OH)2+2NaOH=Na2 ZnO2+ 2H2O буюу ионы хэлбэрээр,
Zn(OH)2+2OH- =ZnO2+2H2O


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:47 PM | Message # 6
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Органик хими
Органик хими нь химийн нэгэн салбар бөгөөд нүүрстөрөгч ба устөрөгчөөс бүрдсэн химийн нэгдлүүдийн (эдгээр нэгдлүүд нь азот, хүчилтөрөгч, галогений бүлгийн элементүүд, мөн фосфор, цахиур, хүхэр зэргийг бага хэмжээгээр агуулна) структур, шинж чанар, найрлага, тэдгээрт явагдах химийн урвал зэргийг судална. Органик хими нь органик нэгдлийн найрлага, бүтэц, шинж чанарыг судалдаг химийн шинжлэх ухааны томоохон салбар юм. Нийлэг болон байгалийн гаралтай, голчлон нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ. Органик нэгдэлд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч, азот, хүхэр, фосфор, галоген гэсэн элементүүд орно. Нийлэг аргаар гарган авсан органик нэгдэл: хуванцар, мяндас, каучук ... Байгалийн гаралтай органик нэгдэлд ургамал амьтны эд эсийг бүрдүүлэгч, нефть нүүрс гэсэн ашигт малтмалуудыг бүрдүүлэгч орно.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:49 PM | Message # 7
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Молийн массаар тооцоо хийх

25,6г жинтэй бром хэдэн моль болох вэ?

Бодолт: Энэнээс амар химийн бодлого гэж лав байхгүй шүү.

1. Нэг моль Бром хэдэн гр болохыг эхлээд тодорхойлно. Бромын масс 80г/моль.

Тиймээс 80г – 1моль

25,6г – х моль х=0,16моль Br



Бодлого 2

а.5 моль калийн сульфат б.17,4г калийн сульфат в. 0,3 моль калийн нитрат г.50,5г калийн нитратад агуулагдаж байгаа кали тус бүр хичнээн моль калийн хлоридод байх вэ?

а. 5K2SO4 – M /моляр масс/= 39х2 +32+16х4=174х5=870г

870г K2SO4-т 390г K агуулагдаж байна

KCl –ийн М= 74,5г –д кали 39г байх ёстой. Харин Кали 390г байгаа учир

39 г – 1моль

390г – х моль х= 10моль KCl –т агуулагдана



б. K2SO4 –ийн М= 174г/моль .Үүнд кали 78г агуулагдаж байна. Иймээс өгөгдсөнөөр 17,4г калийн сульфатад 7,8г кали бий гэсэн үг.

KCl –ийн М= 74,5г –д кали 39г байх ёстой. Харин Кали 7,8г байгаа учир

39 г – 1моль

7,8г – х моль х= 0,2 моль KCl – т агуулагдана



в. KNO3 –ийн М= 101г/моль .Үүнд кали 39г агуулагдаж байна. Иймээс өгөгдсөнөөр 0,3моль калийн нитратад 1моль – 39г K

0,3моль –х г K х= 11,7г кали байна.

KCl –ийн М= 74,5г –д кали 39г байх ёстой. Харин Кали 11,7г байгаа учир

39 г – 1 моль

11,7 – х моль х= 0,3 моль KCl – т агуулагдана



г. KNO3 –ийн М= 101г/моль .Үүнд кали 39г агуулагдаж байна. Иймээс өгөгдсөнөөр

50,5г калийн нитратад 101г – 39г K

50,5г – хг K х=19,5г кали байна.

KCl –ийн М= 74,5г –д кали 39г байх ёстой. Харин Кали 19,5г байгаа учир

39 г – 1моль

19,5г– х моль х= 0,5 моль KCl – т агуулагдана



Бодлого 3

95.2% -ийн төмөр агуулсан килограммын ширмэн туухайд хичнээн моль төмөр агуулагдах вэ?

1кг –ийн ширмэн туухай = 1000г

1000г – 100%

Х г – 95,2% х-г олвол 1000 * 95,2/ 100= 952г Fe агуулсан туухай юм байна.

Тэгэхээр 1 моль төмөр 56г , харин 952 г Fe нь 17 моль болно.


 
davaaDate: Баасан, 2012-01-20, 12:50 PM | Message # 8
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
Химийн томъёогоор бодлого бодох

Атом массын жингийн харьцааг олох :

H2S --- 2:32 = 1:16

H3PO4 --- 3:31:64= 1,5:15,5:32

HCN --- 1:12:14 гэх мэтээр массудын харьцааг олно.

Бодлого 1
Кальцын карбидын найрлагад байгаа нүүрстөрөгчийн массын хувийг ол.

Бодолт: CaC2 –ийн М=40+2х12= 64г/моль

64 – 100%

24 – х% х=37,5%

Бодлого 2
Хүдэрт 85% пирит, 4% халькопирит агуулагдана. 2кг ийм хүдэрт хичнээн хүхэр байх вэ?

Пирит – FeS2 - М= 120г/моль

Халькопирит – CuFeS2 - М= 184г/моль

2000г – 100%

х г – 85% х=1700г FeS2

120г FeS2-т 64г S бий

1700г FeS2-т х г S бий х=907г S

2000г – 100%

х г – 4% х=80г FeS2

184г FeS2-т 64г S бий

80г FeS2-т х г S бий х=28г S

M =m1 + m2 = 907+28 = 935 г хүхэр байна.


 
AnhiluunDate: Баасан, 2012-01-20, 5:47 PM | Message # 9
Sergeant
Ангилал: Шилдэг гишүүн
Пост: 28
Awards: 2
Нэр хүнд:4
одоо: сүлжээнд байхгүй
woow zunduu heregtei zuvluguuu bichsen bnshde hehe bayrlalaa andaa .. biggrin
 
UunuuDate: Бямба, 2012-01-21, 6:09 PM | Message # 10
Lieutenant
Ангилал: Модератор
Пост: 62
Awards: 0
Нэр хүнд:2
одоо: сүлжээнд байхгүй
Нүд эрээлжилж, толгой эргэж, нулимс урсаж бна уншихын тулд маш их тэвчээр хэрэгтэйм бна smile
энэ Баяараа бүгдийг нь уншсан болов уу
 
AnhiluunDate: Пүрэв, 2012-01-26, 2:27 PM | Message # 11
Sergeant
Ангилал: Шилдэг гишүүн
Пост: 28
Awards: 2
Нэр хүнд:4
одоо: сүлжээнд байхгүй
hehe tsaad chin neeree ysn boloo smile bayraa bitii gomdooroi kkkkk
 
davaaDate: Баасан, 2012-01-27, 12:31 PM | Message # 12
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
tsaa chine gej hen bile
dry


 
AnhiluunDate: Баасан, 2012-01-27, 5:52 PM | Message # 13
Sergeant
Ангилал: Шилдэг гишүүн
Пост: 28
Awards: 2
Нэр хүнд:4
одоо: сүлжээнд байхгүй
ygaav nuguu hen l bgui yu daaa nuguu hen gd bh chin ntr hahaha. heheh bayraa l bgui u uur hen bhuudee happy
 
davaaDate: Баасан, 2012-01-27, 6:47 PM | Message # 14
Colonel
Ангилал: Admin
Пост: 232
Awards: 0
Нэр хүнд:45
одоо: сүлжээнд байхгүй
mbayra yasin cool

 
Forum » Манай анги » хичээл » Хими (Хими)
Page 1 of 11
Search: